Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад хүндэтгэл үзүүлэн, мялаалаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 8 сарын 22
Сурталчилгаа

МҮОХ-ны албан ёсны түнш, олимпийн баг тамирчдыг дэмжигч, Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙтел компани Рио 2016 олимпийн мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт жүдоч Доржсүрэнгийн Сумъяад хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, компанийнхаа гарын бэлгээр урмын мялаалга өргөлөө.

 

Даян дэлхийн эв нэгдлийн их наадам Рио 2016 зуны олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн төрөлд зодоглон, эх орондоо мөнгөн медаль авчирч, монголчууд биднийхээ мэлмийд бахдалын нулимс цийлэгнүүлэн, магнай тэнийлгэсэн, одтой хийморьтой жүдоч бүсгүй Д.Сумъяагаараа бид бахархахгүй байхын аргагүй. Иймд СКАЙтел компани Д.Сумъяагийнхаа хүч хөдөлмөр, баатарлаг гавьяаг үнэлэн, Риогоос Токио 2020 олимп хүртэл буюу 4 жилийн хугацаанд үүрэн холбоо, дата интернетийнх хэрэгцээг хангахаар дараа төлбөрт МОНГОЛдоо 70000 үйлчилгээг ашиглах эрхтэй Алтан дугаар, сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий Samsung S7 загварын ухаалаг утсаар мялаалаа.

 

 

Олимпимзийг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг СКАЙтел компани Рио-2016 олимпийг дэмжин МҮОНТ-ийн олимпийн шууд дамжуулалт болон МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажиллаж буй. 

 

Энэхүү эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө Олимпийн Өнгөлөг картыг худалдаанд гаргасан бөгөөд тус картын үнийн дүнгийн 5%-ийг Рио 2016 олимпод эх орныхоо нэрийг алдрын индэрт дуурсгахаар хөлс хүчээ урсган, сэтгэл зүрхээ дайчилж буй монгол тамирчдадаа хандивлаж байгаа юм.

Д.Сумъяа энэ олимпод монгол тамирчдаасаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж, анхны мөнгөн медаль хүртсэн төдийгүй, монголын эмэгтэй жүдочдоос анхны Олимпийн медальтан болж их спортын түүхэнд бичигдсэн. Цаашдын олон арван тэмцээнүүддээ өндөр амжилт үзүүлж, дэлхийн дэвжээг ӨНГӨЛЖ явахыг СКАЙтел компанийн хамт олны зүгээс Д.Сумъяадаа хүсье! 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.