Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос Олимпоос ирсэн бүх тамирчдаа Зика вирусны шинжилгээнд хамруулахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улс орнууд Рио 2016-аас ирж байгаа тамирчдаа хүндэтгэлтэй угтаж авч байгаа. Тэгвэл Өмнөд Солонгосын албаныхан тэднийг Бразилаас ирмэгц нь Зика вирусны шинжилгээнд оруулахаар болсон байна.

Нийтдээ 800 гаруй тамирчныг Зика вирусны “боломжит тараагч” гэж үзэн тусгай шалгалтаар оруулах аж.

Үүнд туслах ажилтнууд, сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийг ч гэсэн халдварын шинж тэмдэг үзүүлсэн эсэхээс үл хамааран шалгах гэнэ.

Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан сэргийлэх Төвийн ажилтан “Азаар Олимпийн наадам Бразилд өвөл болж байх үед боллоо. Гэхдээ бид хяналтаа сулруулах боломжгүй” гэж хэвлэлд ярьсан байна.

Бразилаас ирэгсдийг нэг удаагийн шинжилгээнд оруулсны дараа нэг сар хяналтад байлгахаар төлөвлөжээ. Учир нь Зика вирусны далд байх үе нь 20 гаруй хоног үргэлжилдэг аж.

Өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгост Зика вирусны 10 дахь тээгчийг илрүүлээд байгаа нь тэднийг ийнхүү анхаарал тавихад хүргэж байна. 35 настай эрэгтэй энэ сарын 8-нд Тайландад аялаад ирэхдээ халдвар авсан байжээ.

 

Эх сурвалж: Korea Times