Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

ikon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ойрын хоногуудад  бороо орж, сэрүүхэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


2016 оны наймдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 29-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 22-23-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

23-24, 28-29-нд сэрүүсэж Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд зарим газраар, 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

22, 26-28-нд сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан,байна.

Зүүн аймгуудын нутгаар: 22, 25-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд зарим газраар, 29-нд нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

24-25-нд сэрүүсэж шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 22,23,29-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-24-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ