Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
iKon.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-н хүртэлх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг  тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр болсон билээ.

Ингэснээр замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Наймдугаар сарын 20-н буюу Бямба гарагт тэгш /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна.

Харин Ням гарагт /2016.08.21/ сондгой /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна.

Энэ өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж Замын Цагдаагийн Газраас зөвлөлөө.