Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль дэлхий самарчдад хариуг нь барьж байна

Өглөөний сонин
2016 оны 8 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Наймдугаар cap дундаа оров yy үгүй юу түүхий боргоцой гудамжаар зарж борлуулах хүмүүсийн тоо эрс өсчээ. Энэ жил нартай, хуртай сайхан зун болсон болоод ч тэр үү, самрын гарц сайн байна. Гэвч самар бүрэн боловсрох цаг хараахан болоогүй. Угтаа бол хушны самар аравдугаар сарын дундуур бүрэн боловсордог аж. 

Өнгөрсөн жилийн хувьд ч самрын гарц сайн байсан болохоор аравдугаар сарын 15-наас самар түүх зөвшөөрөл олгож байсан. Ингэхдээ нэг хүнд дээд тал нь 25 кг самар түүх эрх өгч байв.

Харамсалтай нь хувиа бодож довоо шарлуулсан, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээгээр самарчид ямар ч зөвшөөрөл авалгүйгээр самар түүж, түүсэн газартаа хог хаях, түймэр тавих зэргээр гай тарьж байсан билээ.

Өнгөрсөн жилийн хувьд ч самрын гарц сайн байсан болохоор аравдугаар сарын 15-наас самар түүх зөвшөөрөл олгож байсан. 

Тэгвэл ийм үйлдлүүд энэ жил ч давтагдах төлөвтэй Энэ жил самарчид хот орчмын ойг цөлмөж байгаагаас гадна дархан цаазат газар руу ч хандаж буй мэдээлэл байна.

Тодруулбал, Архангай аймгийн төвийн зүүн хойд талд орших Тоймын тагт самарчдын 10 гаруй гал гарсан гэнэ. Тоймын таг нь дархан цаазат Булган хайрхан уулын хүрээнд багтдаг бөгөөд жимс, самар элбэгтэй, ан амьтад ихтэй байгалийн үзэсгэлэнт газар юм.

Энэ хэсгийг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын захиргаа, Архангай аймгийн БОАЖГ хариуцан ажилладаг. Харамсалтай нь тэд үүнийг мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч хүч хүрэхгүй байна уу, энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна.

Байгалийн үзэсгэлэнт газарт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй самар түүж байгаад байгаль орчинд хор хохирол учруулсан жишээ олон байдаг. Өнгөрсөн жилд л гэхэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойтын ам гэх газарт самарчид ойд түлсэн галаа дутуу унтрааснаас болж хоёр га орчим газар хуйхлагдсан.

Үүнээс гадна хогоо байгальд нь шууд хаядаг, самрын модыг хугалж гэмтээдэг, түүсэн самраа том машин, трактороор тээвэрлэдгээс болж экологид асар их хохирол учруулдаг аж.

Гэхдээ энэ асуудалд байгаль хамгаалагчид анхаарал тавихгүй байхад байгаль өөрөө самарчдыг шийтгэх нь олонтаа. Өнгөрсөн амралтын өдөө л гэхэд хоёр иргэн самар түүж байгаад модноос унаж нас баржээ.

Тэгвэл уржигдар дахин нэг самарчин нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, 28 настай Э Архангай аймгийн Эрдэнэбулган сумын VI багийн нутаг, Тоомын гэх газарт самар түүж байгаад модноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Ийнхүү самар түүх цаг нь болоогүй байхад гурван хүн амиа алдлаа. Энэ асуудалд зохих газрынхан анхаарлаа хандуулахгүй бол энэ намар хэчнээн хүн самрын төлөө явж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирохыг хэн ч мэдэхгүй. Мөн байгаль орчин самарчдаас болж нөхөн сэргэхээргүй хэрхэн дордохыг ч хэлэх боломжгүй.

Уг нь хууль бусаар самар түүсэн тохиолдолд самар болон ашигласан тээврийн хэрэгслийг нь хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгодог хуулийн заалттай юм билээ. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй бол олон ч хүн амь насаараа хохирч, байгаль орчин ч тэр хэрээр сүйрэх эрсдэлтэй байна.

Зураг