Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн 25 медалийн эзэн 24 тамирчинтай танилцацгаая

Б.Ану
2016 оны 8 сарын 9
iKon.MN

1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпоос анхны медалиа хүртэж байсан билээ. Үүнээс хойш  24 олимпийн медальтай байсан бол өчигдөр "РИО 2016" олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль авснаар Монгол Улсын 25 дахь, мөнгөн медалийн 10 дахийг эх орондоо авчирлаа. 

Энэ нь Монголын эмэгтэй жүдочид анхны ОЛИМПИЙН МЕДАЛЬТАЙ болсон түүхэн үйл явдал юм. 

Ингээд Монгол Улсын 25 олимпийн медалийн эзэн 24 тамирчинтай танилцацгаая. 

Алтан медальтнууд:

 

 
Н.Түвшинбаяр

 

  1. Н.Түвшинбаяр - "Бээжин 2008", жүдо бөх
  2. Э.Бадар-Ууган - "Бээжин 2008", бокс

Мөнгөн медальтнууд:

 

 
Ж.Мөнхбат

 

  1. Ж.Мөнхбат - "Мехико 1968", чөлөөт бөх
  2. Х.Баянмөнх - "Мюнхен 1972", чөлөөт бөх
  3. 3.Ойдов -"Монрейль 1976", чөлөөт бөх
  4. Ж.Даваажав - "Москва 1980", чөлөөт бөх
  5. Ц.Дамдин - "Москва 1980", жүдо бөх
  6. О.Гүндэгмаа - "Бээжин 2008", буудлага
  7. П.Сэрдамба - "Бээжин 2008", бокс
  8. Н.Түвшинбаяр - "Лондон 2012", жүдо бөх
  9. Н.Төгсцогт - "Лондон 2012", бокс
  10. Д.Сумъяа -"Рио 2016", жүдо бөх

Хүрэл медальтнууд:

 

 
Ч.Дамдиншарав

 

  1. Ч.Дамдиншарав -"Мехико 1968", чөлөөт бөх
  2. Д.Сэрээтэр - "Мехико 1968", чөлөөт бөх
  3. Т.Артаг -"Мехико 1968", чөлөөт бөх
  4. Д.Оюунболд - "Москва -1980", чөлөөт бөх
  5. Р.Даваадалай - "Москва 1980", жүдо бөх
  6. Н.Энхбат - "Сөүл 1988", бокс
  7. Н.Баярсайхан - "Барселона 1992", бокс
  8. Д.Мөнхбаяр - "Барселона 1992", буудлага
  9. Д.Нармандах - "Атланта 1996", жүдо бөх
  10. Х.Цагаанбаатар  - "Афин 2004", жүдо бөх
  11. С.Ням-Очир - "Лондон 2012", жүдо бөх
  12. С.Батцэцэг - "Лондон 2012", чөлөөт бөх
  13. У.Мөнх-Эрдэнэ - "Лондон 2012", бокс 

"РИ0 2016" зуны XXXI олимп албан ёсоор нээлтээ хийгээд ердөө дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын медалийн буухиа цаашид үргэлжилж тамирчид маань ганзага дүүрэн ирэх болтугай. 

 

Эх сурвалж: РИО 2016 Зуны XXXI олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын танилцуулга гарын авлагаас ашиглав.