Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Манай Сумъяа мундаг байлаа. Бахдам мөнгө, бахдам тамирчин

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 8 сарын 9
iKon.MN

ОУХМ, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа "Рио 2016" Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулаад байна. Төрийн өндөрлөгүүд түүнд баяр хүргэжээ.


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Манай Сумъяа мундаг байлаа. Риогийн Олимпын салхи хагарлаа. Бахдам мөнгө, бахдам тамирчин, бахдам Монгол. Баяр хүргэе. Хурай хурай хурай." хэмээн баяр хүргэжээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Риогийн олимпоос bөнгөн медаль хүртсэн Д.Сумъяадаа баяр хүргэе. Булган сүүлтэй байх болтугай. Монголын тамирчиддаа амжилт хүсье" гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Д.Сумъяатай утсаар холбогдон баяр хүргэжээ

 

Тэрбээр "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна.

Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04:00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ.