Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Даншиг наадмын үеэр зарим ААН хохирчээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдахаар болсон Даншиг наадмын үеэр худалдаа наймаа эрхлэгчдийн дунд ойлгомжгүй байдал үүссэн байна. Энэ талаар "Төгс жаргал" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн тэргүүн Э.Долгорсүрэн зэрэг иргэн өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг дэмжин Хүй долоон худагт үйлчилгээ явуулахын тулд ААН-үүд 150 зөвшөөрлийг НЗДТГ-аас тус бүр нь 10,000 төгрөгөөр  худалдаж авсан байна. Түүнчлэн НЗДТГ  “Монгол Наадам” гэсэн логотой цамц, малгайг 30,000 төгрөгөөр ААН-үүдэд худалджээ.

Гэвч худалдаа наймаа эрхлэх зөвшөөрөл олгосон газарт нь баяр наадмын үйл ажиллагаа огт болоогүйгээр үл барам албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй "Монгол наадам" цогцолборт 50 гаруй ААН гар дээрээс худалдаа наймаа хийжээ. 

Энэ талаар Э.Долгорсүрэн "Зөвшөөрөл олгохдоо гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглож, Мэргэжлийн Хяналтын Газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран хянаж ажиллах тухайгаа мэдэгдсэн боловч үүний дагуу шаардлага тавихад тухайн худалдаа наймаа эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоох эрхгүй гэж хэлсэн" гэв.

Тус үйл ажиллагаанаас болж ААН-үүд 2.5 сая хүртэл төгрөгийн хохирол амсаад байгаа аж. 

Эдгээр иргэний төлөөлөл хохирлоо барагдуулахын тулд “Монгол наадам" цогцолборт шаардлага бичиг хүргүүлж байгаагаа өнөөдрийн хэвлэлийн хурлаар мэдэгдсэн бөгөөд хохирлыг барагдуулахгүй бол Чингисийн талбайд жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.