Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Д.Сумъяад нийслэлийн иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе"

www.ulaanbaatar.mn
2016 оны 8 сарын 9
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Монголын Жүдогийн Холбоо

Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас  Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалж, жүдо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумъяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадамд  “Монголын баг“ тамирчид  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, эх орныхоо далбааг Риогийн тэнгэрт мандуулж, ирээдүй хойч үедээ  үлгэр дууриал болон спорт сонирхогчдын тоог улам нэмэгдүүлж байгаа нь үнэхээр бахархалтай үйл явдал юм.

Тэр дундаа  жүдо бөхийн  57 килограммын төрөлд  эх орондоо  олимпийн медаль авчирсан Д.Сумъяа нь  тив, дэлхийн тэмцээнд үргэлж амжилт гаргаж, эх орондоо олимпийн медаль авчирч,  баг тамирчиддаа, үзэгч түмэндээ урам хайрлалаа.

 Цаашид амжилтаа ахиулж, олимпийн аварга болохыг  хүсэн ерөөе” гэв.