Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн томоохон улс орнуудын Их дээд сургуульд элсэн орох мэдээлэл /цуврал-1/

ikon.mn
2016 оны 8 сарын 8
iKon.MN

1. University of Cambridge (UK)

 

Сургуулийн танилцуулга: Кембриджийн Их Сургууль нь Академик сургалтаараа дэлхийн шилдэг их сургуулиудыг тэргүүлдэг билээ.

Хичээл эхлэх хугацаа: Кембриджийн их сургуулийн хичээлийн улирал 10-р сараас эхэлдэг.

Бүртгэлийн хугацаа: Курсуудын бүртгэл хүлээж авч дуусах эцсийн хугацаа нь ялгаатай байдаг.

Бизнесийн удирдлагын Магистрын программын эцсийн хугацаа 5-р сарын 16 Санхүүгийн менежментийн Магистрын хугацаа 5-р сарын 31 байх жишээтэй.

Бүртгэлийн хураамж: £50

Бүртгэлийн давуу тал: Шуудан ашиглалгүй, онлайнаар хавсаргах материалуудаа (pdf байдлаар) илгээх боломжтой.

Бүртгүүлэх хуудсаа илгээснээс хойш 14 хоногийн хугацаанд бүх материалаа онлайнаар илгээнэ.

Боломжит тэтгэлэгүүд:

  • Gates Cambridge
  •  Cambridge International Scholarships
  • Cambridge trust тэтгэлэг

Тэтгэлэгийн материал хүлээн авах хугацаа: 9-12 дугаар сард

Судалгаагаар 2014/2015 оны хичээлийн жилд Кембриджийн баклавраас дээш програмд элсэгчдийн 41% нь ямар нэг тэтгэлэг, санхүүжилтээр суралцжээ.

IELTS, TOEFL-ийн оноо:

  • IELTS: 7.5 /элемент тус бүр 7.0 буюу түүнээс дээш/
  • iBT TOEFL: 110

http://www.cam.ac.uk/

 

2. University of Bristol (UK)

 

Сургуулийн танилцуулга: Бристолын их сургууль нь Английн Баруун Өмнө байрлах Бристол хотод байдаг ба дэлхийд чансаагаараа эхний 40-д багтдаг сургууль юм. Уинстон Черчил, Нобелийн шагналт эрдэмтэн Паул Ньюрс зэрэг чадварлаг хүмүүс Захирлаар нь ажиллаж байсан гайхалтай их сургууль юм.

Хичээл эхлэх хугацаа: Бристолын их сургуулийн хичээлийн жил 9-р сарын сүүлээр эхлэдэг.

Бүртгэлийн хугацаа: Бүртгэлийн хүсэлт хүлээн авах хугацаа нь 10 дугаар сараас 6-р сар хүртэл үргэлжилнэ.

Боломжит тэтгэлэгүүд:

  • Bristol University International Scholarships
  • Сургууль бүр өөр өөрийн гэсэн тэтгэлэг зарладаг бөгөөд £8,500 хүртэлх хэмжээтэй байдаг.
  • Мөн тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчиддаа зориулан тэтгэмж олгодог.

Тэтгэлэгийн материал хүлээн авах хугацаа: 6-р сарыг дуустал

IELTS, TOEFL-ийн оноо:

  • IELTS: 7.5 /элемент тус бүр 7.0 буюу түүнээс дээш/
  • iBT TOEFL: 109 /бичгийн шалгалтын оноо 29 буюу түнээс дээш/

http://www.bristol.ac.uk/

 

3. University of Melbourne (Australia)

 

Сургуулийн танилцуулга: Мельбурны Их Сургууль нь хотын төвийн бизнес хэсэгтэйгээ залгаа бүтэн дүүргийг эзэлсэн хотхон байдаг. Тус сургууль 40 000 гаруй оюутантай бөгөөд тэдний 6000 гаруй нь мастер болон докторт суралцдаг. Мөн 6000 гаруй багш, эрдэмтэн, ажиллагсадтай. 

Хичээл эхлэх хугацаа: Мельбурны Их Сургуулийн хичээлийн жил 8-р сард эхлэдэг.

Бүртгэлийн хугацаа: 4 болон 11-р саруудад бүртгэлийн материалууд хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  • Бизнесийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол GMAT-ийн дундаж 680 оноотой байх
  • Өөрийн CV (Магистр болон түүнээс дээш мэргэжилээр сурах бол 2 жилийн ажлын туршлагатай байх)
  • Дүнгийн хуудас
  • Гадаад паспортын хуулбар
  • IELTS, TOEFL-ийн оноо
  • Өөрийн зорилго, төлөвлөгөөг харуулсан эссэ
  • Мэргэжлийн 2 хүний тодорхойлох захиа

IELTS, TOEFL-ийн оноо:

  • IELTS: 7.0 /элемент тус бүр 6.5 буюу түүнээс дээш/
  • iBT TOEFL: 102 /бичгийн шалгалтын оноо 24 буюу түнээс дээш; бусад элемент тус бүр 21 буюу түүнээс дээш/

http://www.unimelb.edu.au/

 

4. Monash University (Australia)

 

Сургуулийн танилцуулга: Монашийн Их Сургууль нь анх 1958 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 70000 гаруй оюутантай юм. Тус сургууль нь Австрали улсын түүх, соёлыг агуулснаараа алдартай.

Хичээл эхлэх хугацаа: Монашийн Их Сургуулийн хичээлийн жил тухайн мэргэжилээсээ хамааран хавар, намарын элсэлттэй байдаг.

Боломжит тэтгэлэгүүд: Тус сургууль нь 200 гаруй тэтгэлэг зарладаг бөгөөд нийт 70,000$ хүртэл хүрдэг. Эдгээр тэтгэлэгт Монашийн Их Сургуульд суралцах бүхий л оюутнууд авах боломжтой.

IELTS, TOEFL-ийн оноо:

  • IELTS: 6.5 /элемент тус бүр 6.0 буюу түүнээс дээш/
  • iBT TOEFL: 79

http://www.monash.edu/

 

5. Stanford University (USA)

 

Сургуулийн танилцуулга: АНУ-ын топ 10 сургуулиудын нэг болох Станфордын Их Сургууль нь Калифорниа мужын Silicon Valley-д байрладаг. 1891 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн мянга, мянган эрдэмтэн, удирдагчдыг төгсгөсөн билээ.

Хичээл эхлэх хугацаа: Станфордын Их Сургуулийн хичээлийн жилийн элсэлтүүд мэргэжилээсээ хамааран хавар, намар байдаг.

Бүртгэлийн хугацаа: Сургуулын анкетийг онлайн хэлбэрээр бөглөх хэрэгтэй бөгөөд 9-р сараас 2-р сар хүртэл үргэлжилдэг байна.

Боломжит тэтгэлэгүүд: Станфордын Их Сургуулиас санхүүгийн тусламж авахын тулд анкет-даа тусгах бөгөөд өрхийн орлогын мэдээлэл хавсаргах шаардлагатай байдаг.

IELTS, TOEFL-ийн оноо:

  • iBT TOEFL: Станфордын Их Сургууль нь зөвхөн TOEFL-ийн 89-100 оноог шаарддаг.

http://www.stanford.edu/

                     

6. University of New York (USA)

 

Сургуулийн танилцуулга: Нью Иоркийн Их Сургууль нь урлаг, спортын чиглэлээрээ алдартай. Тус сургуульд бүртгүүлсэн хүмүүсийн 31% нь тэнцдэг гэсэн сонирхолтой мэдээлэл гарсан байдаг.

Хичээл эхлэх хугацаа: Тус сургуулийн элсэлт намар, хавар болдог.

Бүртгэлийн хугацаа: Анкетийг 2 болон 11-р саруудад авч дуусдаг.

Бүртгэлийн хураамж: $75

Бүрдүүлэх материал:

  • Өөрийн CV
  • Дүнгийн хуудас
  • Гадаад паспортын хуулбар
  • IELTS, TOEFL-ийн оноо
  • Өөрийн зорилго, төлөвлөгөөг харуулсан эссэ
  • Мэргэжлийн 2 хүний тодорхойлох захиа
  • GMAT/GRE

http://www.nyu.edu/

 

7. McGill University (Canada)

 

Сургуулийн танилцуулга: МкГилл Их Сургууль нь ангаах ухаан болон бизнесийн сургуулиудаараа алдартай сургууль юм. Тэдний нийт төгсөгчдийн 12 нь Нобелийн шагнал хүртэж байжээ. Уг сургууль нь Канадын хоёр дахь том хот болох Montréal-д байдаг.

Хичээл эхлэх хугацаа: Намар, өвөл, зуны гэсэн 3 элсэлттэй.

Бүртгэлийн хугацаа: Өмнөх оны 9-р сараас тухайн оны 6-р сар хүртэл

Бүртгэлийн хураамж: $81.93 - $253.93

Бүрдүүлэх материал:

  • Голч дүн: 3.0
  • Өөрийн зорилго, төлөвлөгөөг харуулсан 800 үгтэй эссэ
  • Магистр буюу түүнээс дээш зэргээр сурах хүмүүс баклаврын зэрэгтэй байх
  • Гаргаж байсан амжилт, шагнал, урамшуулал

Боломжит тэтгэлэгүүд: Тэтгэлгийн хувьд уг сургуультай холбоотой ажилладаг маш олон тэтгэлгийн эх үүсвэрүүд байдаг. Мөн суралцах явцдаа их сургуулиасаа санхүүгийн тусламж хүсэх боломжтой. Мөн санхүүгийн хувьд боломж муу оюутнууддаа зориулж цагийн ажил гаргаж өгөх хувилбар ч байдаг.

IELTS, TOEFL-ийн оноо:

  • IELTS: 6.5-7.0
  • iBT TOEFL: 86-100

http://www.mcgill.ca/

 

8. The University of British Columbia (Canada)

 

Сургуулийн танилцуулга: Британи Колумбын Их Сургууль нь дэлхийн янз бүрийн жагсаалтуудын эхний 40-д байнга бичигддэг сургууль ба сүүлийн жилүүдэд нэр хүнд нь улам өссөөр байгаа билээ.

Сургуулийн байршил: Та уг их сургуульд суралцахдаа Ванкувер эсвэл Оканаган гэсэн хоёр газраас сонгож болно.

Хичээл эхлэх хугацаа: Намар, хавар

Бүртгэлийн хугацаа: Өмнөх оны 8-р сараас тухайн оны 1-р сар хүртэл

Бүртгэлийн хураамж: $110

Боломжит тэтгэлэгүүд:

  • International Major Entrance Scholarships
  • UBC International Leader of Tomorrow Award
  • International Major Entrance Scholarships 

Тэтгэлэгийн материал хүлээн авах хугацаа: 12-р сараас өмнө

IELTS, TOEFL-ийн оноо:

  • IELTS: 6.5-7.0
  • iBT TOEFL: 90-100

http://www.ubc.ca/

ТА АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ АКАДЕМИК ТҮВШИНД САЙЖРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?

АКАДЕМИК АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

БҮРТГҮҮЛЭХ УТАС: 337610, 99097610

ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

 

https://www.facebook.com/InstituteJet/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.