Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороодын дарга нарыг УИХ-аас баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 22
iKon.MN
 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.07.22/ хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар батлагдсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсож, Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. 

Хуралдаанд оролцсон 57 гишүүн: 

  1. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг 100 хувийн саналаар, 
  2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Л.Энх-Амгаланг сонгохыг 96.4 хувийн саналаар,
  3. Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатарыг сонгохыг 98.2 хувийн саналаар, 
  4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаярыг сонгохыг 98.3 хувийн саналаар,
  5. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжавыг сонгохыг 94.8 хувийн саналаар,
  6. Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд сонгохыг 94.7 хувийн саналаар,  
  7. Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагвыг сонгохыг 96.5 хувийн саналаар,
  8. Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл сонгохыг 98.2 хувийн саналаар тус тус дэмжлээ. 

Байнгын хорооны ШИНЭЭР томилогдсон дарга нар /ЗУРАГ: ДЭЭРХ НЭРСИЙН ДАРААЛЛЫН ДАГУУ/