Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг БАТАЛЛАА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:31 2016/07/21

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай хуулийг  гишүүдийн 79.6 хувийн, бүрэлдэхүүнийг 85.7 хувийн саналаар баталлаа.

Монгол Улсын Засгийн газар 13 яамтай, 16 сайдтай байхаар болж байна. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. 

Ерөнхий сайдын өргөн барьсан бусад хуулийг батлахаар санал хураалт явуулж байна. Гишүүд нийт 40 гаруй хуулийг баталлаа.

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг маргаашийн хуралдаан дээр уншиж танилцуулна гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

12:35 2016/07/21

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдөр батлах бололтой 

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусснаар чуулганы хуралдаан завсарлалаа.

Зарим гишүүний нэр томьёонд өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн  хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн Байгуулалтын Байнгын хороо руу шилжүүллээ. Тодруулбал,

  1. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүрдүүлэлтийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагын Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар гэснийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэж өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Лүндээжанцан гаргалаа. Санал хураалт явуулахад 48 гишүүний 28 гишүүн /58.3 хувь/ дэмжлээ. 
  2. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн ерөнхий чиг үүрэг гэдгийн зургаад “Батлан хамгаалах яам” гэж нэмж, чиглэлийн гэдгээс “Батлан хамгаалах яам”-ыг хасах саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан гаргасан. 49 гишүүнээс 42 гишүүн /85.7 хувь/ дэмжлээ. 
  3. Хөдөлмөр Нийгмийн Хамгаалалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсний Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэж өөрчлөхийг 47 /95.9 хувь/ гишүүн дэмжлээ.

  4. Зам тээврийн яамыг Зам тээврийн хөгжлийн яам гэж өөрчлөхийг 46 гишүүн /93.9 хувь/ дэмжлээ.

Одоо Байнгын хороо хуралдаж гишүүдийн хэлсэн өөрчлөлтүүдийг оруулна. Үүний дараагаар УИХ-ын чуулган дахин хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өнөөдөр батлаж магадгүй нь.

Мөн Засгийн газрын танхимын сайдуудын нэр ч тодрох бололтой.

12:22 2016/07/21

УИХ-ын чуулганаар ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮНийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраа байгуулах саналыг Ерөнхийлөгч, УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ.

Гэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналын хариуг ДАХИН зөвшилц гэсэн хариу өгсөн байгаа.

Харин УИХ-ын даргад өргөн барьсан саналыг өчигдөр орой УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг цаг сунган хуралдаж шийдвэрлэлээ. Чуулганы хуралдаанд оролцсон 58 гишүүн санал нэгтэйгээр дэмжснээр чуулганаар хэлэлцэхээр болж,  Анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байнгын хороо руу шилжүүлсэн юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээс онцолбол:

Засгийн газрын бүрэлдэхүүн /САЙДУУД/

  1. Монгол Улсын Ерөнхий сайд;
  2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;
  3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд;
  6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд;
  7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд;
  8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
  9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;
  10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд;
  11. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
  12. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд;
  13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
  14. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  15. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд;
  16. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд гэсэн 16 сайдтай байна.

Дэд сайдууд

Тэрбээр Засгийн газрын бүтцэд ДЭД САЙДтай байх өөрчлөлт оруулахаар боловсруулсан байна.

Дэд сайд нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм байна.

  • Сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • Хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
  • Сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
  • Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлнө гэжээ.

Мөн сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцах аж.

Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно гэсэн эрх эдлэх юм байна.

Засгийн газрын бүтэц /ЯАМДУУД/

Ерөнхий чиг үүргийн

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
  2. Гадаад харилцааны яам;
  3. Сангийн яам;
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам;
  5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

Чиглэлийн

  1. Батлан хамгаалах яам;
  2. Барилга, хот байгуулалтын яам;
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;
  4. Зам, тээврийн яам;
  5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
  6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  7. Эрчим хүчний яам;
  8. Эрүүл мэндийн яам гэсэн 13 яамтай байхаар санал боловсруулсан.

Яамдуудын хувь цөөлж, заримыг нь нэгтгэн, нэрийг нь өөрчилсөн, Аж үйлдвэрийн яамыг татан буулгасныг Ерөнхийлөгч дэмжээгүй.

Яамдуудыг нэгтгэх, шинээр байгуулах болсон талаар
  • Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг тус тус нэгтгэн, шинээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн яамны статустайгаар ажиллуулах саналтай байна. 
  • Монгол Улсын эдийн засагт голлох ач холбогдолтой уул уурхайн салбарын хөгжлийн бодлогыг улс орныг аж үйлдвэржүүлэх, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах зайлшгүй шаардлагатай байгаа тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ. 
  • Хүнс, хөдөө аж ахуйн яамны суурин дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг байгуулж ажиллуулах саналтай байна. 
  • Эрүүл мэнд, спортын яамны “нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх” чиг үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болгон өөрчлөн байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын бүтэц

Засгийн газар нь тохируулагч 10, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгаса​н бөгөөд Засгийн газрын агентлагуудын ТООНД өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ.

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал

Засгийн газрын

тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

7.Стандарт, хэмжил зүйн газар

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

2.Цаг уур, орчны шинжилгээний газар

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар 

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн, харьяатын газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх  асуудлын хүрээнд

9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

11.Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

12.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

13.Биеийн тамир, спортын газар

14.Соёл, урлагийн газар

Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

15.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

16.Ашигт малтмал, газрын тосны газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

17.Мал эмнэлэг, үржлийн газар

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Засгийн газрын хэрэгжүүлэг агентлагуудын өөрчлөлт
  • Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулах
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулж, залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцуулах нь зүйтэй гэж үзжээ.
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрыг хуваах замаар өөрчлөн зохион байгуулж, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг сэргээн ажиллуулах санал боловсруулжээ. 
  • Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинээр байгуулахгүйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчлөх
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж ажиллуулах. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулахтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, чиг үүргийг нь тус агентлагт шилжүүлэх саналтай.
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулж, цаашид Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын дэргэд сэргээн ажиллуулна.
  • Оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал нь улсын бүртгэлийн үйл ажиллагаатай шууд хамааралтай тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрыг байгуулах нь зүйтэй гэж үзэээ.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Цагдаагийн байгууллага тус тус хариуцан гүйцэтгэх бүрэн боломжтой тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын албыг татан буулгах
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. 