Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олимпийн наадамд оролцох БАГ ТАМИРЧДЫГ ёслол төгөлдөр үдлээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"РИО 2016" зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг /42 ТАМИРЧИН/ үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр морин цагт Чингисийн талбайд боллоо.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Эрүүл мэнд, спортын Сайд С.Ламбаа, Эрүүл мэнд, спортын яам, БТСХТ, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын паралимпийн хороо, Спортын холбоодын ерөнхийлөгч, Олимпийн медальтнууд олимпод оролцох баг тамирчдаа албан ёсоор үдэхээр иржээ.

Ёслолын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эрхэм хүндэт тамирчид, дасгалжуулагчдаа. Эх орон, ард түмнийхээ итгэл найдварыг дээдэлж, Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг өндөрт өргөн мандуулах эрхэм үүргийг хүлээсэн баг тамирчдаа дөрөөнд сүү өргөж, дэмжихээр хүрэлцэн ирсэн ард иргэдээ.

Та бидний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг тээсээр "РИО-2016" зуны олимпийн наадамд оролцох 42 тамирчин, Пара олимпийн зуны 15 дугаар наадамд оролцох 8 тамирчингаа үдэн мордуулахад бэлэн болоод байна.

Хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон Олимпийн наадамд Монгол Улс нь 1964 оноос оролцож эхэлснээс хойш өнөөг хүртэл чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрөлд хоёр алт, есөн мөнгө, 13 хүрэл медал буюу нийт 24 медалийг хүртсэн амжилт үзүүлээд байгаа билээ. Монгол Улсын Засгийн газраас олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны зүгээс пара олимп, олимпоос олимпийн хооронд дамжих баг тамирчдаа бүхий л нөхцөл бололцоогоор хангахын тулд онцгойлон анхаарч ажилласан.Мөн спортоо хайрладаг та бүхний баг тамирчдаа гэсэн уухайн түрлэг, сэтгэлийн нандин үг чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэе.

РИО-2016 болон Пара олимпийн наадамд оролцох Монголынхоо баг тамирчдыг сэтгэл санаа, санхүүгийн хувьд дэмжих зорилгоор иргэд болон байгууллагууд маань тамирчдадаа туслах аяныг  дэмжиж явуулсны үр дүнд өнөөдөр Олимпийг Дэмжих сангаас тэтгэлгийг баг тамирчдадаа олгох гэж байна.

Монгол Улсын засгийн газрын тэргүүний хувьд хэлэхэд, Бээжингийн олипийн наадамд үзүүлсэн амжилтаа ахиулан эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулна гэдэгт миний бие итгэлтэй байна" гэв.

Тэрбээр Олимпийн хөгжлийг дэмжих сангийн хишгийг "Рио 2016" олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчин тус бүрт НЭГ сая төгрөг олгохоор болсноо мэдэгдсэн юм.

Олимпт оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаанаас...

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг