Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: "Алдрын од" одонгийн эзнээр "Харанга" хамтлаг тодорлоо

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг дуучинд олгохоор болсон тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Алдрын од” одонг Монголын хөгжмийн ертөнцөд хувь нэмэр оруулж байгаа урлагийн салбарын хүмүүсийг иргэдийн санал хүсэлтийг харгалзуулан шалгаруулдаг байна. 100 сая төгрөгийн шагналын сантай аж.

Хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл "Монголд анх чөлөөт Ардчилсан сонгууль явуулж, төр засгаа байгуулсан явдлыг цохон тэмдэглэж, өнгөрсөн жилээс эхлэн "Алдрын од" шагналыг олгож эхэлсэн. Энэ жил чөлөөт ардчилсан сонгууль явагдлаа. "Алдрын од" одонг "Хонхны дуу" клуб болон "Пентатоник" академи хамтран зохион байгуулж байна.

 "Пентатоник" академиас Харанга, Өргөө, Инээмсэглэл гэсэн хамтлагуудыг дэвшүүлсэн. "Хонхны дуу" клуб нууц санал хураалт явуулж "Харанга" хамтлагт өгөхөөр болсон" гэв.

Мөн “Алдрын Од” хүндэтгэлийн тоглолтыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Их эзэн Чингис талбайд зохион байгуулах юм байна.

Өнгөрсөн онд буюу хамгийн анхны шагналыг Соёл-Эрдэнэ хамтлаг авч байжээ.