Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-н хүндэт зочдод зориулсан онцгой бэлэг юу байсан бэ?

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 19
Сурталчилгаа

Нүүдэлчин ард түмний охь шингэсэн онцгой бүтээл болох ноолууран шааль АСЕМ-н хүндэт зочдын бэлгэнд багтсан юм.  Энэ удаагийн дээд түвшний уулзалтанд зочлох үеэр нь 50 гаруй төр засгийн тэргүүнүүдийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой  авахуулсан зургийг тансаг ноолууран дээр буулгаж,  тэдэнд бэлэглэсэн нь гэнэтийн бэлэг байлаа.

 

 

Түүнчлэн Монгол бахархлын дээж болсон энэхүү бэлгийг ердөө нэг өдрийн дотор хэвлэсэн нь  хүндэт зочдыг гайхшруулсан төдийгүй манай улсад ноолуурын салбарын технологи хэрхэн өндөр түвшинд хөгжсөнийг батлан харуулж чадсан юм. 

Монгол улс бол дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг, хоёр дахь том бэлтгэн нийлүүлэгч. Монгол ноолуур бол манай орны бахархал. Тиймээс үндэсний бахархал, өв уламжлалыг шингээж, орчин үеийн технологийг гайхуулсан бэлэг утга төгөлдөр байлаа.  

 

 

АСЕМ-н өндөр хэмжээний зочдын зургийг ноолууран дээр буулгах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын захиалгын дагуу “Говь” ХК гүйцэтгэж, чанарын өндөр түвшинд хүлээлгэж өгсөн юм. 

 

Ноолууран дээр принт хэвлэх технологийн тухай

Ноолууран бүтээгдэхүүн дээр хээ, дүрс, зураг хэвлэх технологийг 2010 онд “Говь” ХК Монгол улсад нэвтрүүлснээр энэ салбарт шинэ хуудсыг нээж чадсан юм.

Уг технологийн давуу тал нь ноолуурын байгалийн шинж чанарыг алдагдуулалгүй бүх төрлийн хээ, зургийг хэвлэдэг бөгөөд “Говь” ХК хэрэглэгчдийн хүссэн хээ, зураг болон фото зургийг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн дээр хэвлэж өгдөг байна.

Тус компани принтийн технологийг ашиглан жилдээ 6,500 сүлжмэл,  13,000 нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 

Зураг дээр дарж ТОМРУУЛЖ үзэх боломжтой.

“Говь” ХК-ийн хамгийн олонд хүрсэн, борлуулалт өндөр бүтээгдэхүүний нэг нь алдарт зураач марзан Шаравын "Монголын нэг өдөр" уран зурагтай нэхмэл алчуур юм. 

 

 

Цаашлаад “Говь” ХК Монголдоо нэртэй зураачидтай хамтран ажиллаж, тэдний гайхамшигт уран зургуудаар бүтээгдэхүүнээ чимэглэж хэрэглэгчиддээ зориулсаар байх болно.