БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн манай улсад хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийсэн. /Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу/
Хөтөлбөр ёсоор маргааш /2016.07.18/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат, УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах юм байна.
Мөн Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч, ажиллаж байгаа солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ-гийн айлчлал маргааш өндөрлөх бөгөөд үдээс хойш нутаг буцна.