Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Туск Монгол дээлийг ихэд сонирхов

Б.Ану
2016 оны 7 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж : АСЕМ Мэдээллийн төв

АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалтад зориулсан Монгол наадам өчигдөр "Чингисийн хүрээ" цогцолборт болсон билээ. Энэхүү бэсрэг наадмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол дээлээр гоёсон байсан нь зочдын сонирхлыг нэлээд татжээ. 

Тэр тусмаа энэ удаагийн АСЕМ-ын уулзалтын хүндтэй зочдын нэг Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмссөн дээлийг имэрч үзэж байгаа сонирхолтой агшин гэрэл зурагт үлдсэн байна. 

 

Ноён Дональд Туск өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр  "Энэ удаагийн уулзалт хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээлээ" хэмээн онцолсон билээ.