Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Санжаадамбад УЛСЫН АВАРГА цол олголоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын арслан Ч.Санжаадамба түрүүллээ.

Энэ жил гурван тэгш ой тохиож байгаа тул 1,024 бөх барилдаж, арван даваа гарсан юм. 

Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр бөхийн цол олгох асуудлыг зохицуулдаг. Хуулийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УЛСЫН АВАРГА цол, түрүү бөхийн алтан медалийг гардууллаа

1,024 бөх барилдсан жил улсын арслангаас доош цолтой бөх ес давж арслан, 10 давж аварга цол хүртдэг хуультай. 

ХУУЛИЙН ЗААЛТ:
7.1.Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:

7.1.1.тав давсан бөхөд улсын начин;
7.1.2.зургаа давсан бөхөд улсын харцага;
7.1.3.долоо давсан бөхөд улсын заан;
7.1.4.найм давсан бөхөд улсын гарьд;
7.1.5.ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
7.1.6.улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
7.1.8.улсын аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
7.1.9.улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга.