Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Уламбаярт Улсын харцага, Ц.Магалжавт Улсын заан цол нөхөн олголоо

President.mn
2016 оны 7 сарын 11
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгох тухай зарлиг гаргасан билээ.

Уг зарлигийн дагуу Ш.Уламбаярт Улсын харцага, Ц.Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олголоо.

Цол, тэмдгийг гардуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил гэсэн олон тэгш ой давхацсан Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шударга ёсыг сэргээж та бүхэнд бөхийн цол нөхөн олгож байгаад баяр хүргэе.

Монголын үндэсний баяр наадамд эрийн гурван наадам, түүний дотор үндэсний бөх салшгүй нэг хэсэг болж явдаг. Спортод зарим тохиолдолд буруу зөрүү зүйл гардаг нь нууц биш. Монгол бөхийн дэг жаяг, жудаг, ариун байх ёстой. Та хоёр бусдад үлгэр дуурайл болж, Монгол бөхийн нэрийг сайнаар дуудуулж Монголын ард түмний бахархал болж яваарай гэж ерөөе” гэлээ.