Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдын анхаарах ёстой асуудлын нэг "Эрдэнэт" үйлдвэр

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:23 2016/07/07

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: "МАН-ын дарга М.Энхболдоос МАН-аас гарсан шийдвэрийг хүлээж авлаа. МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшүүлж надад өргөн барьж байгаа юм байна. Тиймээс Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбаттай уулзаж ярилцая гэж бодлоо. 

...Нэгдүгээрт, олон аж ахуйн нэгжүүдээс хийлгэсэн ажлын хөлсийг өгөөгүй гэсэн гомдол ихээр ирж байгаа. Хүмүүс халамж нэхэхээс илүү ажлын байр хэрэгтэй, ажлаа хийгээд орлого нэмэгддэг байвал сайн байна.

Аж ахуйн нэгж бүрт нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах хэрэгтэй байна. Ингэж хүн рүүгээ хандсан ажлыг хийх хэрэгтэй.

"Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг нээлттэй байдлаар улсын хэмжээнд хэлэлцүүлж ярилцаж шийдэх байх гэж бодож байна. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг зөрчилдөх ёсгүй. Монгол Улсын их хурал, Засгийн газар, УИХ-аас авч хэлэлцэж зөв шийдвэрлэх хэрэгтэй байна" хэмээн захилаа.


Уулзалтыг iKon.mn шууд дамжуулсныг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/531604790358427/

 

 

11:25 2016/07/07

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгч 12:00 цагаас хүлээн авч уулзахаар болжээ.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасан. Тиймээс ч эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд эдийн засагч мэргэжилтэй хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тухайгаа Удирдах зөвлөлөөс нь онцолсон. 

Харин одоо шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүд нь үнэхээр мэргэжлийн хүмүүс байж чадах болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. 

Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтаас бид сурвалжлага бэлтгэх болно. 

12:23 2016/07/07

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: "МАН-ын дарга М.Энхболдоос МАН-аас гарсан шийдвэрийг хүлээж авлаа. МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшүүлж надад өргөн барьж байгаа юм байна. Тиймээс Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбаттай уулзаж ярилцая гэж бодлоо. 

...Нэгдүгээрт, олон аж ахуйн нэгжүүдээс хийлгэсэн ажлын хөлсийг өгөөгүй гэсэн гомдол ихээр ирж байгаа. Хүмүүс халамж нэхэхээс илүү ажлын байр хэрэгтэй, ажлаа хийгээд орлого нэмэгддэг байвал сайн байна.

Аж ахуйн нэгж бүрт нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах хэрэгтэй байна. Ингэж хүн рүүгээ хандсан ажлыг хийх хэрэгтэй.

"Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг нээлттэй байдлаар улсын хэмжээнд хэлэлцүүлж ярилцаж шийдэх байх гэж бодож байна. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг зөрчилдөх ёсгүй. Монгол Улсын их хурал, Засгийн газар, УИХ-аас авч хэлэлцэж зөв шийдвэрлэх хэрэгтэй байна" хэмээн захилаа.


Уулзалтыг iKon.mn шууд дамжуулсныг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/531604790358427/

 

 
Зураг
13 | 18 | 18 цаг