Монгол Улс өнөөдрийн байдлаар:
Энэхүү гэрээ, хэлэлцээрийг байгуулснаар тухайн улсад ял эдэлж буй иргэнийг хүсэлтээ гаргасан тохиолдолд Эх оронд нь шилжүүлэн авч, үргэлжлүүлэн ялыг нь эдлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Хууль зүйн яам ял эдэлж буй иргэдээ шилжүүлэн авах талаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулснаас хойш анх удаа 2016 оны зургаадугаар сард тус улсад ял эдэлж байсан иргэнийг шилжүүлэн авлаа. Тэрбээр 2007 онд 15 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байсан юм.
Энэхүү ажиллагаанд ГХЯ-ны консулын газар, Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс, УЕПГ, Тахарын Ерөнхий Газар идэвхтэй хамтран ажилласан юм.
Эх сурвалж: Монгол Улсын Хууль Зүйн Яам