Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МАХН-аас авилгын асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт

10:00-15:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгөгдсөн үүргийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь өнгөрсөн дөрвөн жилд дүрмээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, ямар ахиц, дэвшил гаргаж ажилласан талаар иргэдэд сурталчлан таниулах, мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт МАХН-аас авилгын асуудлаар онц ноцтой мэдээлэл дэлгэнэ.

12:00 цагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нам, эвсэл үл харгалзан нэр цэвэр, шинэ залуу 60 гаруй нэр дэвшигчдийг зарлаж, тэдгээрийг дэмжиж саналаа өгөхийг нийт сонгогчдод уриалж "Шинэ үеийн дуудлага" ТББ-аас мэдээлэл хийнэ.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төвд

11:00 цагт Цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд

11:30 цагт Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгасан талаар мэдээлэл хийнэ.

ХХААЯ дээр

12:00 цагт Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мал төллөлт, тариалалтын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

НҮБ-ын байранд

13:00 цагт Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016-2020 оны хооронд хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

Crocus Event Hall-д 

14:00 цагт “АСЕМ-ын сайн дурынхны өдөр”-ийг тэмдэглэх, АСЕМ-ын зохион байгуулалтад сайн дураар оролцохоор бэлтгэгдсэн оюутан залуусыг албан ёсоор танилцуулах үйл ажиллагаа болно.