Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Трансвест Монголиа компани ЭХЭМҮТ –ийн Нярайн сувилгааны кабинетийг тохижууллаа

ikon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN

Трансвест Монголиа ХХК компанийн нийгмийн хариуцлагын ажлын  хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/ -ийн Хүүхдийн эмнэлэгийн Нярайн Эмгэг Судлал тасагт Нярайн Сувилгааны өрөөг сайн дурын хөрөнгө оруулалтаар бүрэн засвар хийж тохижуулан 2016 оны 6-р сарын 23-нд хүлээлгэн өглөө.

 
 

Уг тасаг нийт 45 өвчтөний ортой хэдий ч нэг дор дундажаар 80 гаруй эхчүүд нярай хүүхдийн хамт хэвтэж эмчлүүлдэг, ихэнхдээ дутуу төрсөн болон төрөлхийн өвчин эмгэгтэй нярайн эрчимт эмчилгээний тасаг юм.

 
 

Трансвест Монголиа компанийн засаж тохижуулсан сувилгааны кабинетийг нярай хүүхдүүдийг усанд оруулах, сувилах болон залуу эхчүүдэд нярайн сувилгааны талаар сургалт явуулах зэрэг ажлуудад ашиглах бөгөөд  уг өрөөнд нярайн 2ш угаалтуур, өлгий болон жин халаагч термистат, тасалгааны ханын халаагуур, сувилгааны болон сургалтын хэрэгсэлийн шүүгээнүүд, сургалтын ширээ сандал зэргээр бүрэн тохижуулалт хийж хүлээлгэн өглөө.

 
 

Трансвест Монголиа компани Монгол дахь Комацугийн албан ёсны дистрибьютерээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд татвар төлөлтөөр улсад тэргүүлэхийн зэрэгцээ нийгмийн идэвхитэй оролцоог эрхэмлэн хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийсээр байна. 

Өмнө нь...

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.