Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд Токио хотын даргаа “хямдхан этгээд” гэж нэрлэх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Төсвийн хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан тухай дуулиан дэгдсэний дараа Токио хотын дарга Ёичи Масузоэ огцрохоор болоод байгаа.

Хувийн хөрөнгөө $3.3 сая орчим гэж мэдүүлсэн хотын дарга татвар төлөгчдийн мөнгийг гадаад томилолт, тансаг зочид буудал, үнэтэй нислэгт үрж байсан юм. Мөн тэрээр гэр бүлийн амралт, урлагийн бүтээл худалдаж авахад зарцуулж байжээ.

Гэхдээ түүний зардал дандаа тансаг ангиллынх байсангүй. Нэг бүр нь 400 иений ($3.80 орчим) үнэтэй комик номыг хувьдаа авахдаа хүртэл төсвийн мөнгөнөөс гаргасан нь илэрч Япончуудын уур бухимдлыг дэвэргэсэн байна.

Уг хэрэг илэрсний дараа Япончууд хотын даргаа “секой” буюу “хямдхан, өчүүхэн” этгээд хэмээн нэрлэх болжээ.

Дуулиан дэгдэх үеэр Google хайлтын системд “секой” болон “Ёичи Масузоэ” гэсэн хоёр нэрний хайлт огцом нэмэгдсэн болохыг тоо баримт харуулж байна.

Тайланд дурдсанаар сарын цалин нь 1.4 сая иен ($13.4 мянга) Масузоэгийн зардал 4.4 сая иен ($41 мянга) байсан нь хэр их мөнгө хувьдаа үрж байсныг харуулжээ.

Масузоэ огцрох хүсэлтээ энэ сарын 15-нд гаргасан байгаа. Тэрээр наймдугаар сард Риогийн Олимпийн хаалтан дээр 2020 оны Токиогийн Олимпийг зохион байгуулах эрхийг хүлээж авснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх юм. Токио хотын дараачийн даргыг долдугаар сарын 31-нд сонгохоор төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Quartz