Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын гудамжууд усанд автлаа

ikon.mn
2016 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

2016 оны зургаадугаар сарын 21-ний 09:00 цагаас 21:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх, баруун болон говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 15-17 градус дулаан байна.

Нийслэл хотод өчигдөр оройноос эхлэн усархаг бороо орсноос болж гудамж талбайнууд усанд автаад байна.

Зарим гол мөрний 2016 оны зургаадугаар сарын урсацын прогноз
 

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Орхон голын дагууд мөн Монгол Алтай нуруунаас эх авсан Ховд, Турган, Сагсай, Хангай нурууны өврөөс эх авсан Богд, Түй  голууд, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө голуудын  6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-90 см бага байна. 

Харин Сэлэнгэ мөрний дагууд мөн Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжи, Халх, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-30 см их, бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай.

2016 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай  сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой учир гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Мэргэжлийн байгууллагууд замын  борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах, иргэд  гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байх хэрэгтэй.

Зураг
13 | 16 | 15 цаг