Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид бага эрчим хүчээр ажиллах 1,000 цөмтэй процессор бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Саяхан Intel корпораци дэсктоп компьютерт зориулж 10 цөмтэй процессор гаргасан.

Тэгвэл Калифорнийн Их сургуулийн судлаачид дэлхийн анхны 1,000 цөмтэй процессор бүтээснээ зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт буюу 16-нд Хонолулу хотод болсон 2016 Symposium on VLSI Technology and Circuits хурал дээр тэд KiloCore нэртэй уг процессороо танилцуулсан байна.

KiloCore нь 621 сая транзистортай бөгөөд секундэд 1.78 их наяд үйлдэл хийдэг.

Судлаачдын ахлагч Бивен Бааз “энэ бол дэлхийн хамгийн анхны 1,000 цөмтэй процессор, бас их сургуулийн хүрээнд бүтээсэн хамгийн өндөр давтамжтай (clock-rate) процессор” гэж мэдэгдэлдээ онцолжээ.

Уламжлалт олон цөмтэй процессоруудаас ялгарах ялгаа нь KiloCore-ийн цөм бүр нь тус тусын давтамжийн үүсгүүрээр ажилладаг тул хэрэгцээгүй үед хэсэгчлэн зогсоох боломжтой.

0.7 Ваттын чадлаар секундэд 115 тэрбум үйлдэл гүйцэтгэх чадвартай нь түүнийг маш өндөр эрчим хүчний хэмнэлттэй болгож байна.

Өөрөөр хэлбэл орчин үеийн нөүтбүүк компьютерийн процессороос 100 дахин бага эрчим хүчээр ажилладаг.

Калифорнийн Их сургуульд зохион бүтээж IBM үйлдвэрлэсэн 32 nm-ийн уг чипийг хэрэглэгчийн (PC) компьютерүүдэд эхний ээлжинд гаргахгүй, харин кодлох, видео боловсруулах, их хэмжээний дата боловсруулах зэрэг мэргэжлийн хүрээнд ашиглах гэнэ.

 

Эх сурвалж: Mashable