Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар 143 хүн авто замын ослоор амиа алджээ

Монголын мэдээ
2016 оны 6 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 143 хүн амь насаараа хохирчээ.

Үүнээс нийслэлд 37, орон нутагт 106 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Мөн зам тээврийн ослын улмаас 604 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд нийслэлд 382, орон нутагт 222  байгаа аж.  

Тиймээс Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа сайтар хангахыг анхаарууллаа.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд заасан дээд хязгаараас хэтрүүлэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсийг байнга хэрэглэж хэвшихийг сануулж байна.

Зураг
Зураг
13 | 18 | 18 цаг