Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Facebook Messenger-ээр хөлбөмбөг тоглоцгооё!

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Copa America болон Euro 2016 тэмцээнүүд болж байгаатай холбогдуулан Facebook Messenger-ийн мобайл хувилбарт хөлбөмбөг тоглох боломжтой болжээ.

Харин энэ тоглоом мессэнжэрийн вэб хувилбарт ажиллахгүй юм.

Тоглохын тулд доор дурдсан дарааллаар тоглоомыг эхлүүлнэ.

  • Таны гар утсан дээрх Facebook Messenger аппликэшн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн байх ёстой.
  • Эможи гарны товчноос хөлбөмбөгийн зурагтай эможиг сонгож тоглох найз руугаа илгээнэ.
  • Чат дотрох илгээсэн эможи дээрээ дарахад тоглоом эхэлнэ.
  • Ингээд бөмбөгийг алдахгүйгээр өшиглөх (жонглёр гэдэг) тоглолтоор хоорондоо өрсөлдөх юм. Хэн нь олон удаа бөмбөгийг унагалгүй өшиглөхөө үзнэ гэсэн үг.

Facebook өмнө нь сагсан бөмбөгийн мөн ийм тоглоом гаргаж байснаас гадна шатар тоглох боломжийг танилцуулсан юм.

 

Эх сурвалж: Time.Com