Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

30 жилийн дараа Дэлхийн хотууд ямар болох вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг

85 хувийн нарийвчлалтай таамаглал дэвшүүлдгээрээ алдартай, ирээдүй судлаач Ян Пирсон 2045 он гэхэд дэлхийн хотууд ямар дүр төрхтэй болохыг харуулсан судалгааны тайлангаа гаргажээ. Тайланд гол нь хот байгуулалт, барилгын технологи ямар хэмжээнд хүрэхийг харуулсан гэнэ.

Түүний материалаас зарим сонирхолтой төсөөллийг нь хүргэж байна.

 

Байр сууцаа дуу хоолойгоор удирддаг болно

 

Хүн байртайгаа ярилцаж, янз бүрийн хүсэлтээ илэрхийлдэг болно. Тухайлбал өрөөн дотрох гэрэлтэлтийн хэмжээ, агаарын хэм гэх мэт.

Яг л өнөөдөр iPhone утастай Siri-гээр ярьдаг болсонтой адил.

 

Супер өндөр барилгууд бяцхан хот шиг болно

 

Газрын үнэ өсөхийн хэрээр супер өндөр орон сууцнууд олноор бий болно. Эдгээр нь дотроо амьдрах, ажиллах, зугаацах, боловсрох бүх боломжоор хангагдсан байх тул бие даасан жижиг хот шиг ажилладаг болох юм.

 

Барилгын цонхнуудыг виртуал бодит байдлын дэлгэцнүүд орлоно

 

Ирээдүйн барилгууд цонхгүй болж оронд нь гадаад орчныг бодит мэт харуулдаг дэлгэцтэй болно. Энэ нь барилгын өртгийг бууруулж, түргэн угсрах боломжтой болгох ажээ.

 

Нарны эрчим хүч хүлээн авагч будгаар барилгууд бүрхэгдэнэ

 

Нано технологийн тусламжтайгаар барилгын хананд эрчим хүч үүсгэх түрхэц бий болно. Энэ нь шүрдшдэг будагтай адилхан аргаар барилгын гадаргад хялбар суурилагдах юм.

 

Туяаны халаалт, ухаалаг гэрэлтүүлэг таныг дагадаг болно

 

Өрөөн дотуур алхаж явахад тань халаалт болон гэрэлтүүлэг нь таны хүссэн хэмжээнд тохируулагдан дагаж явдаг болно. Ингэснээр нийт орон зайг дэмий халаахгүй, гэрэлтүүлэхгүй байх боломжтой юм.

 

Хүнд зүйл өргөхөд хүч нэмэх хагас роботууд барилгын ажилчдад тусална

 

Хувь хүний хүч чадлаас үл хамааран барилгын ажилчид хүнд эд зүйлсийг өргөх чадвартай болно. Үүнд хүний биед нэмж суулгасан хагас роботууд туслах юм.

 

Аюултай барилгын ажлыг хүн биш роботууд гүйцэтгэнэ

 

Барилгын салбарт хүн робот хоёр хамт ажилладаг болох ба роботууд илүү аюул эрсдэлтэй ажлыг нь гүйцэтгэдэг болох гэнэ.

 

3D хэвлэгч болон роботуудын угсралт барилга барих явцыг хурдасгана

 

Шинэ төрлийн барилгын материалууд олноор бий болсноор барилгыг хэвлэж гаргах, эсвэл бүрэн роботоор угсруулах боломжтой болно.

Ингэснээр барилга барих гэдэг нь маш богино хугацаанд явагддаг ажил болж хувирах гэнэ.

 

Эх сурвалж: Techinsider