Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан медаль соёрхлоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 6 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Та үүнийг мэдэх үү? 

Дэлхийн аль ч улс оронд явж байсан, таны худалдан авах гэж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр Monde-Selection чанарын батламж, медалийн тэмдэглэгээ байгаа бол хамгийн чанартай, таатай амт үнэртэй, ашиг тустай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн худалдан авч байгаа гэдэгтээ та эргэлзэх хэрэггүй гэнэ. 

Учир нь 1961 онд анх байгуулагдсан Monde-Selection чанарын институт нь тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад шинэ тутам үйлдвэрлэгдэж зах зээлд гарч байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүний чанарыг шинжилж, хянаж, тэр дундаас хамгийн шилдгийг нь баталгаажуулж ирсэн. 

Тэд хүнсний бүтээгдэхүүний ангилал бүрт төгс стандартыг бий болгож, хэвшүүлж, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амтлах, үнэрлэх, харж таашаах бүхий л мэдрэмжид төгс зохицох бүтээгдэхүүнийг нэрлэн баталгаажуулж, алдаршуулан медаль олгодог.

 

Европын холбооны Брюселл-д төвтэй Monde-Selection институт нь хүнсний бүтээгдэхүүний 9 ангилалд өрсөлдөх дэлхийн улс орнуудын бүтээгдэхүүнээс хамгийн шилдгүүдийг сонгон чанарыг нь 54 дэх удаагаа шалгаруулан батламжлаад байгаа билээ. 

54 дэх удаагаа хийгдэж байгаа энэхүү чанарын шалгаруулалтад жил бүр 80 аад орны үйлдвэрлэгч нарын 3,000 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд оролцдог.

Үүнийг дэлхийд нэр хүндтэй сүлжээ рестораны тэргүүлэх зэрэглэлийн тогооч, химич, профессорууд, бусад хүнсний чиглэлийн мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 шүүгчдийн бүрэлдэхүүн хагас жилийн хугацаанд олон зуун шалгалт сорилтын дүнд шилдгийг батламжилж гардуулдаг билээ. 

 

Энэ удаагийн шалгаруулалтаас Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр Жем Интернэшнл ХХК ний үйлдвэрлэн гаргадаг “Соёрхол” брэнд АЛТАН МЕДАЛЬ-ийг хүртэн чанарын батламжаа гардан авсан байна.

Чанар мөнхөд оршихуй уриатай Жем Интернэшнл ХХК-иас уг бүтээгдэхүүнийг дэлхийд чанарыг нь алтаар баталлаа. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.