Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

2016 оны 06 дугаар сарын 17-ноос 06 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

17-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Салхи 19, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Мөн өнөөдрийн байдлаар /2016.06.16/

  • Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт гол болон Орхон гол Өлзийт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-55 см нэмэгдэж,  үерийн аюултай түвшинг 15-20 см, 
     
  • Хангай нурууны арын Идэр (Их-Уул сум) ,өврийн  Богд (Улиастай), Байдраг, Шаргалжуут, Онги (Сайхановоо), Сэлэнгэ мөрний эх (Тосонцэнгэл), Орхон (Хархорин), Алтай нурууны Ховд (Өлгий), Харбут, Булган (Байтаг) зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 

Үертэй голуудын мэдээлэл /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

 

Сэрэмжлүүлэг

Дээр  дурдсан голын сав  болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

 

Зураг
13 | 12 | 13 цаг