Нийслэлийн нэг сая 500 мянган иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны бохирдол хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийлээ.
МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.