Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 10-т нэвтрэх шинэ 10 боломж

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт болж байгаа Apple компанийн WWDC 2016 хөгжүүлэгчдийн чуулган дээр бүх бүтээгдэхүүний програм хангамжийн шинэчлэлтүүдийг танилцуулсан. Харин тэдгээрийн дотроос хамгийн их анхаарал татсан нь мобайл үйлдлийн систем iOS-ийн 10 дахь хувилбарын шинэ боломжууд байлаа.

Танилцуулганд дурдагдсан гол 10 боломжийг тайлбарлан хүргэж байна.

  1. Цоо шинэ Lock screen
 

iPhone-ий Lock screen нь анх удаа ямар ч товч даруулалгүйгээр идэвхждэг “raise-to-wake” боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл гар утасаа аваад өргөх үед дэлгэцэнд Lock screen гарч ирэх юм. Өмнө нь заавал Home товч даруулж байж уг дэлгэцийг гаргадаг байсан билээ.

Үүнээс гадна Lock screen дээр янз бүрийн аппликэшн гаргаж ирэн ажиллуулах боломж нээгдэх гэнэ.

  1. Siri шинэчлэлт
 

Siri буюу дуу хоолойгоор харьцдаг туслагчийг програм хөгжүүлэгчид ашиглах боломжийг нээж өгч байгаа юм. Ингэснээр Siri-г ашигласан аппликэшнүүд олноор бий болно.

  1. Quick Type сайжруулалт
 

Энэ нь бяцхан хиймэл оюун ухаан (AI) ашиглан текст хурдан бичих горимд хүний бичих үгсийг тааварлан оруулах боломж юм.

  1. Цоо шинэ Photos аппликэшн
 

Мөн хиймэл оюун ухаан ашиглан гэрэл зураг дээрх хүмүүсийн нүүр царайг танин, автоматаар бүлэглэх, цомог үүсгэх боломжтой болж байна. Бас Memories шинэ боломжоор автоматаар бүлэглэсэн зургуудаар кино, слайд шоу хийдэг болжээ.

  1. Maps-ийн шинэ боломж
 

Maps буюу дижитал газрын зураг дээр шинэ проактив (хүний оролцоогүйгээр ажилладаг) боломжууд нэмэгджээ. Бас дизайны хувьд бүрэн шинэчлэгдсэн байна.

  1. Apple Music сайжруулалт
 

Маш цэвэрхэн гоёмсог хэрэглэгчийн интерфэйстэй болсноос гадна шинэ Discovery Mix боломжтой болсон нь таны сонсдог дуу хөгжим дээр үндэслээд шинэ дуу хөгжим санал болгох автомат горим юм.

  1. News аппликэшний сайжруулалт
 

Шинэ апп нь таныг сонирхож байгаа сэдвийнхээ дагуу мэдээллийг түргэн олж авах, өөртөө зориулж шинэ сэдэв үүсгэх зэрэг боломжуудаар хангана. Бас шуурхай мэдээг хүргэх горим нэмэгджээ.

  1. Цоо шинэ Home аппликэшн
 

iOS 10-аас эхлэн цоо шинээр бий болж байгаа аппликэшн бол Home. Эндээс та гэрийнхээ автоматжуулалтын системийг бүхэлд нь хянах боломжтой болж байна.

  1. Phone аппликэшний шинэчлэлт
 

Телефон дуудлагыг зохицуулдаг Phone аппликэшн Voicemail-ийг текст болгон автоматаар хөрвүүлдэг болсон байна. Мөн хөгжүүлэгчдэд зориулсан шинэ API-гаар дамжуулж спам дуудлагын лист нэмж оруулан хүний оролцоогүйгээр дуудлага блок хийж болдог болжээ. Одоо блок хийхдээ гараар нэг нэгээр нь нэмдэг байгаа.

  1. Шинэ Messages боломжууд
 

iPhone-ий хамгийн өргөн ашиглагддаг аппликэшн болох Messages-д маш олон шинэ боломжууд нэмэгджээ.

 

Эх сурвалж: China Daily, The Verge