Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

WWDC чуулганы үеэр Apple-ийн танилцуулсан програмын шинэчлэлтүүд

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Сан Франциско хотод эхэлсэн WWDC програм хөгжүүлэгчдийн чуулганы үеэр Apple корпораци өөрийн бүх платформд хийх шинэчлэлтүүдийг танилцууллаа.

Эдгээрийг жагсаавал:

  • Apple Pay, Siri системүүд дэсктоп Mac компьютеруудад нэвтэрнэ
  • Apple Watch бүтээгдэхүүн Breathe нэртэй шинэ аппликэшнтэй болно. Энэ нь хүмүүст өөрийн зан байдлыг хянах боломж олгох юм.
  • Apple TV бүтээгдэхүүний Remote удирдлагын аппликэшн бүрэн шинэчлэгдэнэ
  • iOS-ын шинэ хувилбарт цоо шинэ боломжууд нэмэгдэнэ. Үүнд мессэжний, эможиний шинэ боломжууд, lockscreen болон notification цэснүүд зэрэг багтаж байна. 
  • iMessage-д зориулсан програм хөгжүүлэх боломжтой болсон
  • iOS-т хиймэл оюун ухааны (AI) шинэ боломжууд нэмэгдэнэ. Үүнд хүний юу бичихийг таах гарны товчлуур, фото зурагнаас хүн таних чадвартай Photos апп гэх мэт
  • Siri болон Maps-д зориулан програм хөгжүүлэх боломж
  • Apple Music бүтээгдэхүүний сайжруулалт
  • Гэрийн автоматжуулалтын хяналтын “Home” нэртэй шинэ аппликэшн

Эдгээр програмын шинэчлэлтүүд ирэх намар Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд нэвтэрнэ.

WWDC-ийг Apple 1983 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр олон мянган програм зохиогч нар оролцдог юм. Чуулганы эхний өдөр Apple өөрийн шинэчлэлтүүдийг танилцуулж үлдсэн өдрүүдэд сургалт, танилцах арга хэмжээнүүд зохиогддог юм.

 

Эх сурвалж: Techinsider