Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт корпораци Linkedin сүлжээг $26 тэрбумаар авлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Майкрософт корпораци мэргэжилтнүүдийн нийгмийн сүлжээний Linkedin платформыг нэгж хувьцааг нь $196-аар буюу нийт $26 тэрбумаар авах болсноо зарлалаа.

Уг мэдэгдэл гарсны дараа Linkedin компанийн хувьцаа 47 хувь өссөн бол Майкрософтийнх 3.2 хувиар буурчээ. Уг наймаа нь 100 хувь бэлэн мөнгөөр хийгдэхээр болсон байна.

Linkedin-ий CEO Жеф Уэйнер ажлаа хэвээр үргэлжлүүлж Майкрософтийн CEO Сатья Наделлад ажлаа тайлагнаж байхаар болжээ.

Гэрээг хоёр компанийн захирлуудын зөвлөл санал нэгтэйгээр дэмжсэн ба наймаа нь энэ оны эцэс гэхэд хэрэгжиж дуусах юм. Энэ хугацаанд Linkedin хувьцаа эзэмшигчид болон зохицуулах албаныхнаас зөвшөөрөл авах гэнэ.

Мэдэгдэлд Сатья Наделла “Linkedin-ий баг дэлхийн мэргэжилтнүүдийг холбосон гайхалтай бизнесийг бий болгож чадсан” гээд “Бид хамтдаа Linkedin-ийг улам хөгжүүлж, Microsoft Office 365, Dynamics зэрэг бүтээгдэхүүнтэйгээ холбон манай гарагийн бүх байгууллага, хувь хүмүүсийг чадваржуулах болно” гэжээ.

 

Эх сурвалж: CNBC