Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 10 өнөөдөр танилцуулагдана

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Apple корпорацийн жил бүр болдог хөгжүүлэгчдийн чуулган WWDC (World Wide Developer Conference) өнөөдөр орон нутгийн цагаар 22:00-д Сан Франциско хотод нээгдэх гэж байна.

Долоо хоногийн турш үргэлжилдэг энэхүү арга хэмжээний үеэр Apple голдуу програм хангамжийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийдэг. Тэгвэл энэ удаа мобайл үйлдлийн системийн шинэ хувилбар iOS 10-ыг танилцуулах гэнэ.

Гэхдээ зах зээлд есдүгээр сард шинэ iPhone-ийг зарлах үед гардаг iOS-ийн шинэ хувилбар энэ удаа туршилтын хүрээнд буюу зөвхөн хөгжүүлэгчдэд зориулагдан гарах юм.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар iOS 10 нь сайжруулсан Siri, үйлдвэрээс суулгасан аппликэшнуудыг устгах/нуух боломж, зай тэжээлээ хянах чадвар, iMessage-ийн сайжруулалт зэргийг багтаах гэнэ.

iOS 10-аас гадна Mac OS X, Apple Music зэрэг програм хангамжуудын шинэчлэлтийн талаар энэ үеэр танилцуулах юм.

 

Эх сурвалж: Telegraph