Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмар улсын албан тушаалтнуудтай уулзжээ

ГХЯ
2016 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн урилгаар энэ сарын 6-10-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд манай улсад ирж, туршлага судалж байгаа юм.

Ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын хуримтлуулсан туршлага, тулгарч байгаа сорилтуудын талаар санал солилцох, төрийн албаны бүтэц болон хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулах зорилгоор “Ардчилалд шилжсэн Монгол Улсын туршлага” сэдэвт семинарыг ГХЯ-нд зохион байгуулж, ЕТГ, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Хуний эрхийн үндэсний комисс болон холбогдох яамдын төлөөлөгчид дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын ГХЯ-ны Улс төрийн газрын ерөнхий захирлын орлогч Сое Линн Хан тэргүүтэй төрийн байгууллагын ахлах албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж, ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Мьянмар Улстай хамтран ажиллаж, дэмжлэг үзуүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг семинарыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 26 жилийн өмнө ардчиллын замыг сонгон авч, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг хийснийг онцлон тэмдэглээд өөрийн орны туршлагыг ардчилалд шилжиж буй бусад улс оронтой хуваалцан, хамтран ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.

Төлөөлөгчид өчигдөр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт зочилж, бүтээн байгуулалттай танилцсан байна.