Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Терроризмийн шинэ аюултай зэвсэг: DRONE

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Зах зээлд чөлөөтэй борлогдож байгаа удирдлагатай нисдэг төхөөрөмж буюу Дрон нь тэсрэх бодис тээвэрлэн олон хүн цугларсан газарт халдлага хийхэд ашиглагдаж болзошгүй байгаад Германы эрх баригчид санаа зовж эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор Германы аюулгүй байдлын мэргэжилтнүүд дроныг илрүүлэх, эсэргүүцэх систем бий болгох боломжийг судалж эхэлсэн байна. Германы стадионуудын үйл ажиллагааг хариуцагчдад тэдний зүгээс болзошгүй дроны халдлагаас хамгаалах чиглэл, зөвлөмж өгчээ. Үүний дагуу Байерн Мюнхений Alianz Arena цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа зэвсэг үйлдвэрлэлийн Rheinmetall компанитай цахилгаан соронзон импульсийн дрон эсэргүүцэх төхөөрөмж авах талаар яриа хийгээд эхэлсэн гэнэ.

Үүнээс гадна Евро 2016-ийн үеэр тэмцээн зохиогдох бүх 10 стадионд дрон эсэргүүцэх төхөөрөмж ашиглахаар болсноо Францын эрх баригчид зарлаад байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Оксфордын Судалгааны Групп дроны аюул заналын талаар Их Британий эрх баригчдад анхааруулсан юм. Тэдний үзэж байгаагаар дрон бол хамгийн энгийн, хямд, үр дүнтэй тэсрэх төхөөрөмж болохоор байгаа ба халдлагын объектууд нь элчин сайдын яамд, цахилгаан станцууд, хурал чуулганууд, тэр бүү хэл Их Британий ерөнхий сайдын автомашин ч байж болохоор байгаа гэжээ.

Мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмжинд дронуудыг бүртгэл лицензтэй болгох, хамгаалалтын лазер системүүдийг хамгаалах объектууд дээр суулгах, радио долгионы сарниулагч суурилуулах, аюултай дроныг хэрхэн буудаж унагах зааврыг цэрэг, цагдаагийнханд өгөхийг дурдсан байна.

 

Эх сурвалж: Russia Today