Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд зургаадугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн авто машины урд талын хайрцганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ.
Энэхүү зөрчлийг Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Э.Наранбаатар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газар