Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ядарсан ч гэсэн Yahoo компанийн үнэ $8 тэрбум хүрч байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Интернэт сүлжээний аварга компаниудын нэг Yahoo-ийг худалдах ажиллагаа явагдаад эхэлсэн байгаа. Сүүлийн байдлаар харилцаа холбооны Verizon компани Yahoo-гийн үндсэн бизнесийг $3 тэрбумаар авах санал тавьж бусдыгаа тэргүүлж байгаа гэнэ.

Анх тус компанийг худалдах тухай яриа гарч эхлэхэд шинжээчид Yahoo-г 6-8 тэрбум ам.долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан юм. Тэгвэл одоогийн нөхцөл байдал үүнд тун ойрхон байна.

Verizon-ий саналд Yahoo-гийн бусад гол хоёр хөрөнгө болох патентууд, үл хөдлөх хөрөнгө багтаагүй гэжээ. Тэдний эзэмшдэг оюуны өмчийн патентууд доод тал нь $3 тэрбум хүрнэ гэж үздэг ба үүнд 6,000 орчим патент багтдаг гэнэ.

Мөн 92,000 орчим метр.кв үл хөдлөх хөрөнгийн үнэ 1-1.8 тэрбумд хүрнэ гэж шинжээчид дүгнэж байна.

Эдгээрийг тооцож үзвэл интернэт хайлтаас бизнесээ эхэлж байсан Yahoo компани хэдийгээр зах зээлийн өрсөлдөөнд нэлээд доройтсон ч дээд тал нь $9 тэрбумд хүрч чадахаар байна.

Yahoo компанийг худалдах хэлэлцээр хоёр дахь шатандаа ороод байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz