Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах бодис тээвэрлэж явсан дуучныг саатуулжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хилээр оруулж ирсэн иргэнийг тагнуулын байгууллагынхан илрүүлсэн байна.  

Энэ сарын 25-ны өдөр Замын Үүд дэх хилийн боомтоор орж ирсэн машиныг шалгахад нэг грамм ice буюу мөс илэрсэн байна. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 

Мансууруулах бодис авч явсан иргэнийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд хотод авчран Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

Эх сурвалжийн өгүүлж буйгаар мансууруулах бодис авч явсан хүн нь “Гайз” хамтлагийн дуучин ажээ.