Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаяр аварга УИХ-д нэр дэвшихээр намын хорооноосоо дэмжигдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 26
iKon.MN

Нам, эвслээс УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг энэ сарын 23-наас эхлүүлсэн билээ.  Тиймээс ч аймаг, дүүргийн АН-ын хороод УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдээ тодруулж эхлээд байна. 

Харин МАН-ын тухайд маргаашаас нэр дэвшигчдээ тодруулж эхлэх ажээ. 

Өнөөдрийн байдлаар аймаг, дүүргийн АН-ын хороод нэр дэвшигчдээ доорх байдлаар тодруулаад байна. 

  • Хан-Уул, Багахангайн тойрогт УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг,
     
  • Баянгол дүүрэгт  УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БГД-ийн Засаг дарга Д.Оросоо,
     
  • Өвөрхангай аймгийн АН-ын хорооноос С.Дэмчиг, Л.Бат-Орших, Ч.Даваабаяр,
     
  • Сэлэнгэ аймгийн АН-ын хорооноос УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн АҮ-ын сайд Д.Эрдэнэбат, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг, 
     
  • Дархан-Уул аймгийн намын хорооноос УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа, УИХ-ын М.Сономпил,  аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш,
     
  • Хэнтийд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар,
     
  • Баян-Өлгий аймагт АН-ын хороо нь өчигдөр хуралдаж АН-аас УИХ-ын сонгуульд эрхэм гишүүн А.Бакей, Ерөнхий сайдын зөвлөх Х.Эржан, "Эрчим-Баян-Өлгий" компанийн захирал Д.Мурат,
     
  • Сүхбаатар аймгийн АН-ынхан хуралдаж аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг,
     
  •  Дорнод аймгаас Зам тээврийн сайд М.Зоригт, Д.Энхбаатар генерал нар,
     
  • Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Н.Түвшинбаяр,
     
  • Увс аймагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Тэсо” группын захирал О.Цогтгэрэл, 
     
  • Сүхбаатар, Багануур дүүрэгт УИХ, Засгийн газрын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, Б.Мэдрээ
     
  • Өмнөговь аймаг Б.Бат-Эрдэнэ, тус аймгийн Засаг дарга Б.Бадраа
     
  • Архангай аймаг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Ганхуяг, Н.Батбаяр, 
     
  • Булган аймагт О.Амартүвшин, 
     
  • Ховд аймагт УИХ-ын гишүүн Д.Батцогт, ИХШХГ-ын дарга асан Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, 
     
  • Говь-Алтай аймагт Засаг дарга О.Амгаланбаатар
     
  • Дундговь аймагт УИХ-ын гишүүн Б.Наранхүү,
     
  • Дорноговь аймагт Соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл,
     
  • Дорноговь, Говьсүмбэр аймагт Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нарыг тус тус дэмжсэн байна. 

Эдгээр нэр дэвшигчдийг энэ сарын 27-нд болох АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар эцэслэн батлах юм.