Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглажээ.
Мөн авто замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдаг байна. Уг гео торыг БНСУ-ын “KICT” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компанийн төлөөлөл хучилтыг хүчитгэхэд байлцан мэргэжлийн зөвлөгөө өгчээ.
Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын 1.1 км-т хучилт хийгдээд байгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байна. Уг авто замыг гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын газар