Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 434 мянган иргэн улаанбурханы дархлаажуулалтад хамрагджээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 18-30 насныханд энэ сарын 12-ноос хийж эхэлсэн. Дархлаажуулалт тавдугаар сарын 25-н буюу Лхагва гарагт дуусна.

Дархлаажуулалтыг иргэдэд хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагын нэгж болох өрхийн эмнэлгээр дамжуулан үнэ төлбөргүй хийж байгаа юм.

 

ХӨСҮТ-ийнхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд "Нарантуул", "Бөмбөгөр", "Хархорин" худалдааны төвүүд болон "Гранд" их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж буй нийт 2,047 иргэнийг улаанбурхан-улаанууд өвчний  эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан байна.

Түүнчлэн ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын албанаас өгсөн мэдээллээр 2016.05.23-ны байдлаар

  • Улаанбаатарт 217,162
  • Улсын хэмжээнд 434,588 иргэн улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийлгэжээ.