Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: 200 сая төгрөгийн НЭГ АЗТАН ТОДОРЛОО

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-н сугалааны арав дахь тохирол өнөөдөр /2016.05.22/ 19:30 цагаас болж, 8,469 азтан тодорлоо.

Үүнд дөрвөн сая төгрөгийн 8 азтан, 500,000 төгрөгийн 76 азтан тус тус байсан юм. Мөн 7,635 хүн 20 мянган төгрөг, 748 хүн 100 мянган төгрөг, 2 хүн 20 сая төгрөг хожсон юм. Супер шагнал болох 200 сая төгрөгийн НЭГ азтан Улаанбаатар хотоос тодорлоо.

Энэ удаагийн сугалаанд тавдугаар сарын 01-нээс 15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.

Азын дугаар: 6206 1197

Супер шагналын дугаар: 6281 7812

ЖИЧ: 20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.

Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.

Зураг
11 | 6 | 5 цаг