Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оффшор данстай хүмүүс АН-аас нэр дэвшихгүй

Б.Ану
2016 оны 5 сарын 22
iKon.MN

Ардчилсан Намын дарга З.Энхболд C1 телевизийн "Цензургүй сурвалжлага" мөн өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан оффшор бүст данстай хүнийг АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр өөрийн фэйсбүүкт бичсэнээр "Энэ сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхлэнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан Нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" гэж бичсэн бол "Цензургүй сурвалжлага"-аар С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэж нэр цохон хэлжээ. 

Одоо ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын хариу тайлбар хүлээлт үүсгээд байна. 

 

 

PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ

Зураг
10 | 5 | 3 цаг