Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсад хөлбөмбөгийг хөгжүүлэхэд Өмнөд Солонгостой хамтрахаар тохирсон гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Чун Мон-гю Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн А.Ганбаатар нартай Пүрэв гарагийн орой Сөүлийн зочид буудалд уулзан хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан болохыг өнөөдөр Солонгосын Хөлбөмбөгийн Холбооноос мэдээлжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр ярихдаа “Би хувь хүнийхээ хувьд хөлбөмбөгт дуртай” гээд “өнөөдөр Монголын хөлбөмбөгийн хөгжил эхэн үедээ яваа хэдий ч хэзээ нэг цагт Өмнөд Солонгостой адил хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн болж Европт Монгол тоглогч очихыг харах мөрөөдөлтэй” гэсэн байна.

Хариуд нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний алба хашдаг Чун Мон-гю Монголын хөлбөмбөгийн хөгжилд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Чун хэлэхдээ “Монгол улсад хөлбөмбөгийн их ирээдүй бий, хөлбөмбөг залуу үеийнхний хүмүүжлийн үндэс суурь болно гэдэгт хувьдаа итгэлтэй байдаг” гэсэн байна.

Тэдний уулзалт өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордонд болсон хэлэлцээрийн дараа болжээ. Энэ үеэр хоёр улс олон салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулсны дотор спорт багтсан юм.

Өмнөд Солонгосын хөлбөмбөг FIFA-гийн үнэлгээгээр 54-т жагсдаг бөгөөд 2002 оны ДАШТ-д хагас шигшээд шалгарч байсан түүхтэй. Харин Монголын хөлбөмбөгийн үнэлгээ дэлхийд 203-т жагсаж байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap