Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

23-наас ЗЦГ, 13-р хороолол, БЗД орчмын ХАЛУУН УСыг хязгаарлана

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 21
iKon.MN

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 23-наас буюу Даваа гарагаас зургаадугаар сарын 6-н хүртэл Соёлж, ЗЦГ, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13-р хороолол, Бөхийн өргөө, СЭЗДС, Сайд нарын 2-р эмнэлэг, 15-р хороолол, Кино үйлдвэр, БЗД, ЭКО хотхон орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм.