Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Америкт жорлонгийн таних тэмдгийн хувьсгал эхлэх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хүйс ялгаварладаггүй бие засах өрөөний таних тэмдэг Америкт дэлгэрч эхэлсэн нь түүнийг үйлдвэрлэдэг бизнесүүдэд их хэмжээний ашиг авчрахаар харагдаж байгаа гэнэ.

Нийгэмд үүсээд байгаа шинэ нөхцөл байдал, хүйсээр ялгаварлахын эсрэг үзэл, транс жендер хүмүүсийн эрхийн асуудал зэрэг нь бие засах өрөөнүүдэд томоохон хувьсгал хийх гэж байна.

Энэ оны эхээр Хойд Каролина мужийн захирагч Пат Макрои төрийн захиргааны байрнуудын бие засах газарт орохдоо трансжендер хүн нь төрөхдөө ямар хүйстэй байснаасаа хамааран өрөөг сонгож байхаар хуульчилсан юм.

Гэтэл энэ нь трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалсан хуулийг зөрчсөн хэмээн холбооны засаг захиргаа үзэж маргаан дэгдээд байна.

Уг хуулийг эсэргүүцсэн зарим хувь хүн, байгууллагууд жорлонгийн таних тэмдгээ “бүх хүйстэнд хамаатай”, “хүйс харгалзахгүй” гэх мэтээр солих болсон нь ийм төрлийн шинэ таних тэмдгийн эрэлтийг нэмэгдүүлсэн байна.

Дээрх маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаараад удахгүй Америк орон даяар жорлонгийн таних тэмдгүүдээ шинэчлэх, ариун цэврийн өрөөнүүдийн бүтцийг өөрчлөх зэрэг томоохон хувьсгал өрнөх гэж байна.

 
 

 

Эх сурвалж: ABCnews