Цагдаагийн Ерөнхий Газараас өнөөдөр онц хүнд гэмт хэргийн хохирогчийг эрэн сурвалжилж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Булагийн тохой буюу Шувуун фабрикийн ойролцоо 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.
Гэсэн хэдий ч одоог болтол хохирогч хэн болох, түүний ар гэрийнхэн тогтоогдоогүй байна. Тиймээс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, олон нийтэд албан ёсоор мэдээлэхийн тулд энэхүү хэвлэлийн бага хурлыг зарлажээ.
Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбат “Шатсан цогцос нь 25-аас дээш настай эрэгтэй хүнийх бөгөөд 168 см урттай. Уруулын дээр болон доор оочин сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт 5 см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нэлэнхүйдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон байгаа.
Хэргийн газрын үзлэгээр:
Иргэд та бүхэн дээр дурдсан цогцостой адил содон шинж тэмдэгтэй, оршин суух газраасаа сураггүй алга болсон, удаан хугацаагаар холбоо бариагүй, магадгүй гэрээсээ гараад дэмий тэнээд явчихдаг хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа ар гэр, хамаатан садан нь сураглаж байгаа хүн байвал цагдаагийн байгууллагын 7027102 болон 99165377, 99053941 дугаарт холбогдож мэдээллээ өгөөрэй.